Энх тайвны төлөө гарамгай зүтгэснийг нь үнэлж, Өмнөд Суданы Бор хотноо Монголын 154 энхийг сахиулагчийг НҮБ-ын медалиар шагнажээ. Тэд Өмнөд Суданы хүн амын амар тайван амьдралыг хангах үйлсэд оролцож үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөн шагнал авсан алба хаагчдын 4 нь эмэгтэй алба хаагчид байгааг Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS) Twitter” хуудсандаа онцолжээ.Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 800 гаруй бие бүрэлдэхүүн оролцож байгаа бөгөөд тэд Юнити мужид алба хааж байгаагаас гадна Бор хотод мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу