Эл өдрийн наран 04 цаг 53 минутад мандаснаар энэ жилийн хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө тохиож байна.

Шинжлэх ухааны ойлголтоор бол зургадугаар сарын 22 дэлхий нарнаас хамгийн хол, 152 сая км зайд хүрдэг бөгөөд дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нар руу хазайж, үд дундын нар Мэлхийн зам дээр эгц тусдаг байна.

Тиймээс дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт мандаж, хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог. Энэ өдөр хойд туйлын цагираг дээр нар жаргахгүй, бүтэн хоногийн туршид мандана. Иймд 6 сарын 22-ны өдрийг зуны туйлын өдөр гэж нэрлэдэг аж. 

Тэгвэл энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст эсрэгээр нар хамгийн доор мандаж, Экватороос өмнөд туйлын цагираг хүртэл бүх өргөрөгт шөнө нь өдрөөсөө урт болдог байна.

Мөн өдөр шөнө тэнцэх өдөр дэлхийн ихэнх улс орнууд галын наадам зэрэг зан үйлийг гүйцэтгэдэг байна. Тодруулбал, 

1. Түгээмэл зан үйл.

Адил төсөөгүй иргэншилтэй улс орнууд зуны туйлын өдөр үйлддэг хамгийн түгээмэл зан үйл бол галын наадам юм. Нар дээд цэгтээ хүрсэн энэ өдөр галын наадам нь зохимжгүй мэт санагдах боловч, томоохон түүдэг асааснаар нарны сүр хүчийг алдаршуулж харанхуйг үлдэн хөөж, муу ёрын сүнснүүдийг зайлуулах аз завшаан гэж үздэг байна. Галын эргэн тойронд дуулах, бүжиглэх, гал дээгүүр үсрэх, халуун нүүрсэн дээр хөл нүцгэн алхах зэрэг янз бүрийн үйл ажиллагаа дэлхийн олон оронд одоог хүртэл үргэлжилсээр байна.

2. Туйлын өдөрт зориулсан сүм хийдүүд. 

Дэлхийн хэд хэдэн соёл иргэншилд тус өдөрт зориулсан сүм хийдүүд болон байгууламжуудыг барьсан байна. МЭӨ 3000-1600 оны хооронд Англид баригдсан Стоунхенж нь зуны туйлын өдөрт зориулан барьсан байгууламжийн хамгийн алдартай жишээнүүдийн нэг юм. Мөн Египетийн Тебес дэх Амун сүм (МЭӨ 2000-аас МЭ 100 он), Перугийн Чанкилло дахь Арван гурван цамхаг (МЭӨ 350 оны орчим), Мексикийн Кукулькан сүм (МЭ 600-1200 онд баригдсан) Чичен Ица гэх мэт хүн төрөлхтний түүхийн үнэт өвүүд хамаарагдана.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу