Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр, Говил уулын ар бэлд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олджээ.

Одоогийн байдлаар олдсон олдвороос дурдвал 20×40 м талбай дахь 7,9 дугаартай бунхны үүдэвч хэсэгт тахил өргөсөн дөрвөн үхэр, нэг хонины яс олдсон байна. Хоёр бунхан нь хоёр давхар хөмөгтэй байсан гэдгийг судалгааны баг мэдээллээ.

Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор бөгөөд Сяньбигийн үеийн хаад язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог юм. 

Судалгааг МУИС-ын Улаанбаатар сургуулийн түүх, археологийн тэнхимийн профессорын 2 дугаар баг хийж байна.

1 сэтгэгдэл

  1. ene xian bi in dund uye in bunhan bainaa ,maltalag ig bunhan nii naluu deed talaas ni uhaj baiga ni mergejiliin bus baina, dund uye in bunhan nii ontsolog shinj bui uchir deerees ni uhah yum bol chumerch orood door ni baigaa hana in zuraguud ni agaar shuud nevtersenees bolj shoroon bombogor in bunhan nii hana in zurag ig “alsan” shig yum boloh bui gej le dugshij bn

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу