Дорноговь аймгийн нутгийн зөвлөлөөс Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах багш нарын сонгон шалгаруулалт зарлажээ.

Шалгаруулалтад тэнцэн, таван жил хүртэлх хугацаанд ажиллах багш нартаа хоёр өрөө шинэ байр олгох аж.

Сонгон шалгаруулалтын зар:

  • АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ – 6
  • ХИМИЙН БАГШ – 1
  • МАТЕМАТИКИЙН БАГШ-1
  • ФИЗИКИЙН БАГШ – 1
  • БИОЛОГИЙН БАГШ – 1

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. Багшийн ёс зүй, хэм хэмжээг чанд баримталдаг, хүүхдүүдтэй ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй.

2. Онол, арга зүйн өндөр мэдлэг, ур чадвартай.

3. Дорноговь аймагт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах;

4. Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай;

5. Уг мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

6. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;

7. Ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй

8. Англи хэлний багш нар: IELTS, TOEFL оноотой, IELTS, TOEFL шалгалтад хүүхдүүдийг бэлдэж байсан туршлагатай, чадварлаг байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

Сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

1.Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;
2.Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ /үнэмлэх, сертификат/-ний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
3.Иргэний үнэмлэхийн хуулбар;

Бүртгэл: 2023 оны 8-р сарын 05-15-ны өдрүүдэд үргэлжилнэ.

I ШАТ: Бүртгүүлсэн ажил горилогчдын анкеттай танилцах. (8 сарын 16)

II ШАТ: Мэргэжлийн шалгалт авах (8 сарын 17-18)

III ШАТ: II шатанд тэнцсэн ажил горилогчидтой ярилцлага, уулзалт хийх (8 сарын 19-20)

Ажиллаж эхлэх хугацаа: 2023-8-25-ны өдрөөс эхэлнэ.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн багшийг Дорноговь аймгийн “Мандах Наран-5” хороололд 2 өрөө шинэ байраар хангана. 5 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласнаар байраа өөрийн болгоно.

Сонгон шалгаруулалттай холбоотой асууж тодруулах зүйл байвал 91911712, 99997707 дугаараар холбогдоно уу.

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. Ажил горилж очиж байгаа хүмүүс голдуу шинэ төгссөн багш нар байгаа даа. 3 жил ажилласан багш нар очих болов уу.

  2. Хөгжмийн багшийн орон тоо байсан бол шууд очих байлаа. Ийм амьдралд ойрхон дэмжлэг үнэхээр сайхан санагдлаа … Дундговь аймгийн удирдлагууд мундаг юмаа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу