Үндэсний их баяр наадмаар барилдсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Эдгээр бөхчүүдийн А сорьцын шинжилгээний хариу иржээ. Шинжилгээгээр нэг бөхөөс метанолин гэх допингийн төрлийн бодис илэрсэн байна. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Допингийн шинжилгээний хариу ирсэн байна. Шинжилгээний хариу ирэх явцыг цахим сүлжээнд янз янзаар тайлбарлаж, иргэдийн дунд төөрөгдөл үүсгэж байна. Сорьц долдугаар сарын 17-нд лабораторидоо очсон. Ингээд хариу гарсан. 

Харамсалтай нь, 32 бөхийн нэгээс нь допингийн төрлийн бодис илэрсэн байна. Олон Улсын дүрэмд заасны дагуу энэ бөхийн нэрийг зарлах бололцоогүй байна. Эхлээд энэ бөхөд мэдэгдэнэ. Тухайн бөх Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийднэ. Үүний дараа нэрийг нь зарлана” гэлээ. 

Видео хэлбэрээр үзэх: 

                 

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. […] Улсын гарди М.Бадарч Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж улсын арслан цол хүртсэн юм. Энэ жилийн хувьд баяр наадамд шөвгөрсөн 32 бөх, шагналт байрт шалгарсан 16 харваачийн допингийн шинжилгээний дээжийг шинжлүүлэхээр илгээсэн байдаг. Бүтэн сар гаруй хугацааны дараа ирсэн шинжилгээгээр нэг бөхөөс метенолон гэх допингийн төрлийн бодис илэрсэн гэж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлж байв.  […]

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу