Энэ долоо хоногийн бямба гараг буюу есдүгээр сарын 23-нд “Автомашингүй өдөр” болно. Дэлхийн 46 улсын 2000 гаруй хотууд тэмдэглэдэг уг баярыг манай нийслэл 11 дэх жилдээ зохион байгуулж байна.

Тухайн өдөр 42 чиглэлийн 326 нийтийн тээврийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Мөн цахилгаан скүүтер, суррон, мотоцикл зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй аж.

Энэ талаар Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.ОтгонтамирДэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд зам тээврийн осол багтдаг. Иймд зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор автомашингүй өдрийг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ оны эхний автомашингүй өдрийг зургаадугаар сарын 3-нд зохион байгуулсан. Энэ үеэр ТЦА-ны Шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 142 дуудлага, мэдээлэл ирсэн. Энэ нь энгийн үеэс 40-50 хувиар буурсан эерэг үзүүлэлт юм. Гэвч 2-10 насны 12 хүүхэд унадаг дугуйнд мөргүүлж, гэмтсэн. Тиймээс энэ удаагийн автомашингүй өдрийн тухайд биеийн хүчээр жийдэг унадаг дугуй болон тавцант тэшүүр /skateboard/ зэргээс бусад дугуйт хэрэгсэл болох цахилгаан скүүтэр, унадаг дугуй /суррон мотоцикл/ зэргийг хэрэглэхийг хориглоно” гэв.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу