Шүүх засаглалыг хонгил, хонгилын эзэн нь тухайн цаг үедээ Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс байж ирсэн талаар улстөрчид ярих болсон. Олны үг ортой гэдэгчлэн үүнээс авч үзэхэд монголд эрх мэдлээрээ ноёлохын тулд хэн нэгэн заавал хонгилын түлхүүрийг атгах ёстой болж таарч байна. Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэвтрүүлэгт орохдоо “Мөрдөн шалгах байгууллагууд ажлаа хийгээд явчихдаг юм билээ. Хамгийн гол нь шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу, шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шударгаар шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгч нарыг хувааж авч болохгүй. Шүүхэд тал нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүмүүс байна. Талд нь Х.Баттулгынх одоо хүртэл байна. Ерөнхий сайдын хувьд ингэж ярих ёсгүй. Засгийн газрын тэргүүн бодлого тодорхойлох ёстой байтал авлигатай холбоотой асуудал руу татагдаж ороод Авлигын эсрэг жил зарлаж байна. Тэгэхээр шүүх ажлаа хийгээгүй гэсэн үг” хэмээн шууд хэлчихсэн.

Монголд авлига, албан тушаалын хэргүүд хуулийн байгууллагын гарт хянагдаад шүүх, прокурор дээр очоод замаа буруулаад явчихдаг талаар хүн бүр ярьдаг. Тэр бүү хэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Шүдгүй арслан шиг байна” хэмээн уянгалж байгаад Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж аваад шүдтэй болох эхлэлээ тавьсан. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүдгүй арслан”-гийн түүхийг давтаж ярьж харагдсан. Угтаа шүдтэй, шүдгүйгээс илүүтэйгээр улс төрийн хараат бус байдлаар шүүхийн ажил явах ёстой. Заавал хэн нэгэн нь шүүхийн хонгилын түлхүүрийг атгах гээд байдаг юм уу, бүү мэд. Шүүх засаглалыг системээр нь өөрчилье гэдэг зөв. Гэхдээ хонгилын түлхүүр гээчийг дараагийн хүнд өгч болохгүй байх тийм системийг бий болгох хэрэгтэй. Ер нь явж явж хонгил түлхүүргүй байх ёстой. 

Тэд өргөсөн тангарагтаа үнэнч байх, томилсон Төрийн тэргүүндээ үнэнч байхын аль нэгийг өөрсдөө сонгоно. Сонгоно ч гэж дээ, угтаа бол өргөсөн тангараг, хуулийн хүрээндээ ажиллах л ёстой юм. Түүнээс томисон эзэндээ ач санаж явбал хууль сахиулах, хууль хэрэгжүүлэх, хуулийг хүн бүрт тэгш үйлчлүүлэх зарчмаар ч яадаг юм. 

Авлигатай тэмцэх жилийн хүрээнд шүүх засаглалд хатуу шаардлага тавихаа Ерөнхий сайд мэдэгдсэн. Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын томилсон шүүгчид тийм олон байдаг уу гэдгийг Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүнээс харж болохоор байна. Улсын дээд шүүх нь Ерөнхий шүүгч 1, Танхимын тэргүүн 3, шүүгчид 18 гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Эдгээр шүүгчдийг томилогдсон огноогоор нь харвал хамгийн олон буюу 16 шүүгчийг Ц.Элбэгдорж томилж байж. Түүний араас У.Хүрэлсүх 4, Х.Баттулга 8, Н.Энхбаярын томилсон 1 /Ерөнхий шүүгчээс бууж шүүгч болсон давхардсон тоогоор/ шүүгч өнөөдөр Улсын дээд шүүхэд ажиллаж байгаа юм.

Улсын дээд шүүхийн шүүгч нартай ТАНИЛЦ:

Овог, нэр Албан тушаал, томилогдсон он Томилсон хүн
 

 

1

 

 

Дамдины Ганзориг

/Ерөнхий шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Ц.Элбэгдорж
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна.  

Х.Баттулга

 

 

 

2

 

Чагдаагийн Хосбаяр

/Танхимын тэргүүн/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.  

Ц.Элбэгдорж

Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөгөөнөөс Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.  

Х.Баттулга

 

3

 

Гүррагчаагийн Алтанчимэг

/Танхимын тэргүүн/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Ц.Элбэгдорж
Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөгөөнөөс Иргэний хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Х.Баттулга
 

4

 

Дашдоржийн Мөнхтуяа

/Танхимын тэргүүн/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Ц.Элбэгдорж
Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. У.Хүрэлсүх
5

 

Содномдаржаагийн Батдэлгэр

 

/шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 43 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 63 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон.

 

Н.Энхбаяр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221 дүгээр зарлигаар өөрийнх нь хүсэлтээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс чөлөөлж, шүүгч болгосон. Ц.Элбэгдорж
6 Дамдины Эрдэнэбалсүрэн

/шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. Ц.Элбэгдорж
7 Хөхийсүрэнгийн Батсүрэн

/шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 187 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 74 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон.

Ц.Элбэгдорж
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр зарлигаар өөрийнх нь хүсэлтээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс чөлөөлж, шүүгч болгосон. Х.Баттулга
8 Мишигийн Батсуурь

/шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр, мөн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар зарлигаар Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр улиран томилогдон ажилласан.

Ц.Элбэгдорж
9 Батаагийн Батцэрэн

/шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. Ц.Элбэгдорж
10 Баттогоогийн Цогт

/шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Ц.Элбэгдорж
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаар зарлигаар Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр томилогдон ажилласан. Х.Баттулга
11 Дашхүүгийн Цолмон

/шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. Ц.Элбэгдорж
12 Хуушааны Эрдэнэсувд

/шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. Ц.Элбэгдорж
13 Пунцагийн Золзаяа

/шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. Ц.Элбэгдорж
14 Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ

/шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. Ц.Элбэгдорж
15 Гочоогийн Банзрагч

/шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. Ц.Элбэгдорж
16 Бямбаагийн Мөнхтуяа

/шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. Ц.Элбэгдорж
17 Болдын Амарбаясгалан

/шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. Х.Баттулга
18 Цэндийн  Цогт

/шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. Х.Баттулга
19 Сосорбурамын  Соёмбо-Эрдэнэ /шүүгч/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. Х.Баттулга
20 Дэмбэрэлийн  Батбаатар 

/шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 145 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. У.Хүрэлсүх
21 Нямдоогийн  Баярмаа

/шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. У.Хүрэлсүх
22 Мөнхөөгийн  Пүрэвсүрэн

/шүүгч/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 238 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. У.Хүрэлсүх

 

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу