Монголын өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал өчигдөр /2023.10.06/ болсон билээ.

Хурлаар холбооны Ерөнхийлөгчөө сонгох сонгууль болж, олонхын саналаар Л.Данзанноров сонгогджээ.

Л.Данзанноров нь Н.Түвшинбаярын өмгөөлөгчөөр ажилласан. Мөн 2012 оны сонгуульд Б.Наранхүүгийн эсрэг бие даан, 2020 онд Дундговь, Говьсүмбэрийн хамтарсан тойрогт АН-аас нэр дэвшиж байсан юм.

Тэрбээр ОХУ-ын Краснодар хотын Кубаны Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ.

Түүний оролцож, ажилласан хуулийн төслүүд:

  • “Гэмт хэргийн тухай” (Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга) хуулийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
  • 2012 онд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” (ЭБШХ-ийн шинэчилсэн найруулга)-ийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
  • 2012 онд “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн төсөлд санал боловсруулсан.
  • 2012 онд Хууль зүй дотоод хэргийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн “Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдэд хийх судалгааны ажлын багт ажилласан.
  • 2012 оноос Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын дэд хэсгийн гишүүнээр ажилласан.
  • 2013 оноос Зөрчлийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын дэд хэсэгт гишүүнээр ажилласан.
  • 2012 оноос “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль” /ЭБШХ-ийн шинэчилсtн найруулга/, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн ажлын дэд хэсгийн гишүүнээр ажиллажээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу