Өнөөдөр /3 сарын 5/ нийтэлсэн Засгийн газрын ажлын тайланд, “Хятад улс бие даасан энх тайванч гадаад бодлого хэрэгжүүлж, энх тайван хөгжлийн замаар замнан, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр дэлхийн улс орнуудтай найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлж, харилцан ашигтай, хамтдаа хөгжих нээлттэй стратеги баримталж ирсэн. Хятад улс ямагт дэлхийн энх тайвныг эрхэмлэж, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулан, олон улсын дэг журмыг хамгаалах болно” гэжээ.
Хятад улс Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар, “Дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг хэрэгжүүлж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэн, хувь заяаны хамтын цогцыг байгуулж, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна” гэж онцолсон байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу