Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2023.10.31/ Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ.

Энэ талаар танилцуулахдаа тэрбээрГэр хорооллыг барилгажуулах асуудлыг дээрх хуулиар зохицуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 228 орчим мянган өрх гэр хороололд амьдарч байгаа. Үүнээс 8 мянга нь утаа гаргахгүй байдлаар ямар нэгэн эх үүсвэрт холбогдсон байна.

Их тойруугийн түгжрэлийг сааруулахын тулд Сэлбэ дэд төвийн ажлыг амбиц ихтэйгээр эхлүүлэх гэж байна. Долоон буудлын эцсээс Чингэлтэй дүүрэг хүртэл 158 мянган га газарт 2,000 айлын нэгж талбар бий. Энэ газрыг чөлөөлж, орон сууц барина.

Ингэхдээ, эдгээр айлыг гурван нөхцөлөөр газраа чөлөөлж өгөхийг хуульд тусгаж байгаа. Нэгд, бэлэн мөнгөөр, хоёрт, НОСК-т байгаа бэлэн орон сууцаар сольж болно. Гуравт, 24 сарын хугацаатай түрээсийн төлбөрөө аваад эргээд тухайн газар баригдсан байрнаас нөхөн олговор байдлаар өгөх зохицуулалтыг хийсэн.

12 мянган айлын орон сууцыг барьсны дараа тодорхой хэсэгт нь 2,000 айлыг орон сууцжуулна. Цаана нь 10,000 айлын орон сууц илүү гарна. Энд Хайлааст, 2 буудал, Дарь-Эхийн гол дагуух айлуудыг нүүлгэн шилжүүлнэ. Ингэснээр 700 га газрыг чөлөөлж, нийслэлийн өмчид бүртгэж авах боломж бүрдэнэ. Тэр газрыг ААН-үүдэд худалдан борлуулж, орон сууц барихаар босгосон бондын мөнгөө эргэн төлнө” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу