Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгууль өнөөдөр /2023.11.17/ болж байна. Сонгуульд дэвшигчдийн бүртгэл өчигдөр явагдаж дууссан юм. Улмаар НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Т.Батцогт, Д.Бадарсан нар нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлээд буй. 

Сонгууль эхлэхийн өмнө нэр дэвшигчид хэвлэлд байр сууриа илэрхийлж байна.

НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан “Миний хувьд эв эеийг хичээе гэсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байгаа. Манай намын дотор сүүлийн гурван жилийн турш үргэлжилсэн талцал ард хоцорсон. Бид ирэх жилийн сонгуульд бэлтгэх, нэгдсэн бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажил руугаа орж байна. 

Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэж, гарц шийдэл олох ажлыг зохион байгуулах нь АН-ын үүрэг гэж харж байна. Тиймээс энэ ажлыг нийслэлийн АН-ынхан нийслэлчүүдтэйгээ хамтдаа хийнэ. Үүний тулд эв эеийг хичээж, бие биенээ ойлгох ёстой.

Надад багагүй туршлага бий. Унаган иргэний хувьд нийслэл хотоо ямар болгох талаар бодол байна” хэмээн ярилаа. 

Д.Бадарсангийн тухайд НИТХ-д гурван удаа сонгогдсон. Түүнийг АН-ын дарга Л.Гантөмөр дэмжиж буй талаар улс төрийн хүрээнд яригдаж байгаа юм.

Д.Бадарсангийн сонгуульт ажлын туршлага:

•1995 онд 18 настайдаа МҮАН-д элссэн

•2004-2012 онд СБД-ийн 10-р хорооны ИНХ-ын тэргүүлэгч

•2005 оноос СБД-ийн АН-ын хорооны гишүүн

•2006 оноос Нийслэлийн АН-ын хорооны гишүүн

•2007 оноос АН-ын ҮЗХ, ҮБХ-ны гишүүн

•2009-2017 онд СБД-ын АН-ын дэд дарга

•2005-2013 онд АЗХ-ны УЗ-ийн гишүүн

•2009-2013 онд АЗХ-ны Дэд ерөнхийлөгч

•2012-2016 онд СБД-ийн Засаг дарга

•2012, 2016, 2020 онд НИТХ-ын төлөөлөгч

•2012-2013 онд НИТХ-ын тэргүүлэгч

•2016-2017 онд НИТХ-ын тэргүүлэгч

•2021-2023 онд НИТХ-ын тэргүүлэгч

•2012-2016 онд НИТХ-ын Замын түгжрэл бууруулах дэд хорооны дарга

•2016-2020 онд НИТХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу