БНСУ-ын “Миний алтан хүүхэд” телевизийн шоуны 169 дүгээр дугаарт оролцсон дөрвөн настай Гым Жи Юн хүүгийн бичлэг дэлхий даяар “шуугиан” тарив. Энэхүү нэвтрүүлэг эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцаж байгааг харуулахын зэрэгцээ тэдэнд туслах зорилготой, олон талын мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн шийдэл бүхий нэвтрүүлэг юм байна.

Дөрвөн настай Гым Жи Юн хүүтэй хийсэн ярилцлагын хэсгээс

 -Чамайг хэн илүү их хайрладаг вэ?

-Мэдэхгүй байна. Би гэртээ ганцаарддаг. Надтай хэн ч тоглодоггүй.

-Аав нь?

-Тэр уурлахаараа аймшигтай.

-Аавыгаа ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

-Тэр надтай илүү эелдэг, зөөлөн харьцна гэж найдаж байна.

Ээжийнх нь хувьд?

-Тэр надад хайргүй байх аа. Жаахан хүлээж байгаарай (уйлав).

-Ээждээ энэ тухайгаа хэлж байсан уу?

-Тэр хэзээ ч намайг сонсож байгаагүй. Ээж минь надтай тоглодог байгаасай гэж хүсэж байна.

@joshiie_tech.ph

You will cry so hard i swear, this little kid trying not to cry while telling his story . What a mature kid too young to experience this feeling. #mygoldenchildep169

♬ original sound – Josh 김 – Josh 김

Эх сурвалж: YOUTUBE, TIKTOK
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу