“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.05) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Сонсголоор Гаалийн байгууллагаас “Тавантолгой” ХК-д хийсэн хяналт шалгалтын талаар судалж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Гаалийн байгууллагаас Тавантолгой ХК-д хийсэн хяналт шалгалтын дүгнэлтэд “Худалдан авсан тоо хэмжээнээс илүү нүүрс экспортолсон. Нүүрс тээвэрлэгч тээврийн хэрэгсэл нь олон удаагийн давтамжтайгаар хилээр хоосон гарсан. Энэ үйлдэл нь нүүрс тээвэрлэсэн байх магадлалтай тул шалгуулах шаардлагатай байна” гэж дурджээ. “Тавантолгой” ХК-ийнхны зүгээс гэрээнд заасан хэмжээгээрээ нүүрс гаргасан гэж хэлээд байгаа. Энэ асуудалд хариулт өгөх хүн байна уу?

ГЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга Л.Очгэрэл: 2018 онд Сангийн сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдсан.Үүний дэргэд дэд Ажлын хэсэг байгуулагдаж, хяналт шалгалт хийсэн. Улмаар  гэрээнээс илүү хэмжээтэй нүүрс экспортолсон гэдгийг тогтоосон. Ингэхдээ, тухайн үед гаалийн хяналтын бүсэд буусан бүх гэрээг хяналтын бүсэд буусан нүүрсний тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн тоо хэмжээтэй тулгасан юм. Жишээлбэл, Тухайн ААН 500 мянган тонн нүүрсний гэрээ байгуулчхаад саяыг гаргасан байсан. Эдгээрийг ААН-ээр нь тодорхойлж гаргаад Сангийн сайдын Ажлын хэсэгт өгсөн. 

Хоосон машины асуудлыг бид шалгаж үзсэн. Хилийн цэрэгтэй тулгаж үзсэн. Бусад төрлийн ачааны хоосон машиныг хасаад зөвхөн нүүрс тээврийн машины жагсаалтыг гаргахад таван жилийн хугацаанд 3964 машин  хилээр олон удаагийн давтамжтайгаар хоосон гарсан байсан. Эдгээр машиныг улсын дугаар, ААН-ээр нь тус бүрд нь гаргаад Сангийн яаманд өгсөн. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу