Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга Б.Заяабал өнөөдөр (2023.12.12) том сегментийн татвар төлөгчдийн төлөөлөлтэй уулзаж, татварын соёлыг дэлгэрүүлэх, татварын үйлчилгээг төгөлдөржүүлэх, татварын боловсролын чиглэлээр санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монголын татварын алба 2020 оноос хууль эрх зүй, цахимжилт, үйлчилгээний шинэчлэлийг хэрэгжүүлэн ажилласан. Энэхүү шинэчлэлийн үндсэн зорилго нь Татвар төлөгч татварын хуулийг сайн дураараа даган мөрдөлтийг нэмэгдүүлэх замаар төсвийн тогтвортой байдлыг бий болгох юм.

ТЕГ-ын дарга Б.Заяабал “Tax culture” арга хэмжээний эхэнд татварын шинэчлэлийн хүрээнд хийсэн гол ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллээ. Тэрбээр “Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд татварын ачаалал буурч, цахимжилтын үр дүнд татварын үйлчилгээ хүнд сурталгүй, энгийн, хялбар болж, татварын хууль биелүүлэхтэй холбоотой иргэн, ААН-ийн зардал буурч, цаг хугацаа хэмнэгдсэн зэрэг татварын бааз суурийг тэлж, далд эдийн засгийг бууруулж байна” гэж хэлсэн юм.

Татварын шинэчлэлийн хүрээнд хийгдсэн гол ажлууд

  1. Хуулийг тэгш, шударга хэрэгжүүлж, татвар төлөгчийн ЭРХИЙГ ЭДЛҮҮЛЖ, ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХЭД ЗӨВЛӨН ТУСЛАВ
  2. Хуулийг нэг ойлголтоор мөрдүүлэх ДҮРЭМ, ЖУРМЫГ БОЛОВСРУУЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭВ
  3. Татвар төлөгч бүрт тохирсон үйлчилгээ үзүүлэх СЕГМЕНТИЙН БОДЛОГО НЭВТРҮҮЛЭВ
  4. Бүх үйлчилгээг цахим болгох ТАТВАРЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ
  5. Мэдээллээ боловсруулан, үйлчилгээндээ ашиглах BIG DATA, DATA ANAYLITICS ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭВ
  6. Төрийн мэдээллийг ил тод болгох ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ТАТВАРЫН СКОРИНГ ҮЙЛЧИЛГЭЭГ АНХЛАН НЭВТРҮҮЛЭВ
  7. Бүх нийтийн татварын боловсролд анхаарч ЕБС-ИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ ТАТВАРЫН АГУУЛГА ТУСГАВ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу