“Байгууллагын хашаа манадаг эгэл жирийн гэр бүл утас руу нь холбогдсоор байгаад ирээд урд нь унаж байсан машинаа өгөөд явлаа. Үр хүүхдүүдээ сайн харж хандаарай гэж Найзад минь захиад явлаа. Хүний сэтгэл гэж агуу юм баярлалаа. Сайн сайхныг хүсье” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.

Ээж нь бурхан болж, хоёр сартай ихрүүд, 6-13 настай ах, эгч болон аавынхаа хамт өнчрөн үлдсэн тухай өмнө нь мэдээлсэн. Анх хүүхдүүдийн аав Б.Отгонбаярт найзууд нь байшин барьж өгөх зорилгоор хандивын аян эхлүүлсэн ч 24 цагийн дотор 459 сая төгрөг цугларчээ.

Иймд өөрсдийн хүсэлтээр хандивын аянг зогсоож байгааг мэдэгдлээ. Б.Отгонбаяр хэлэхдээ “Хандиваа зогсоохгүй бол дэндүү их мөнгө цугларчихлаа. Мөн байгууллагуудаас ирж памперс, сүү өгсөн. Хувь хүн хүртэл ирж унаж байсан хоёр машиныхаа нэгийг бэлэглэсэн. Манай найзууд хүүхдүүдийн маань сургуультай ойр 3-4 өрөө байр хайж, тохижуулахаар явж байгаа юм билээ. Монголынхоо ард түмэндээ баярласан, талархсанаа дахин дахин илэрхийлье” гэжээ. 

А.САЙХАН

1 сэтгэгдэл

  1. Маш Мундаг С айхан Сэтгэлийн Аян эхлүүлсэн Найзууд Мундаг Сайныг дагавал Сарны гэрэл гэж Үнэнч Нхйзуудтай Залуу юм. Найз гэдэг Сэтгэлийг Харуулж байгаа Найз нарт нь баяр Хүргий. Монголчууд Эвтэй байхдаа Хүчтэй гэж Нэгдэж чадвал бүгдийг босгож чаддаг Гэр бүлд нь Найз Нарт нь,Сайхан Сэтгэлт Монголчууддаа Эрүүл Энх Сайн Сайханыг Хүсий. Ээж нь Тэнгэрээс харж байгаа Хань Хүүхдүүд н ь Сайн Сайхан байгаад талөрхаж баярлаж байгаа. Та Нартаа бүгдийг бүтээж өгөх Хувьтай Буянтай Ээж байжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу