“Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Говь-Алтай аймгийн хилийн “Бургастай” авто замын боомт болон БНХАУ-ын Хами аймгийн “Лаоемео” боомт хоорондын уулзалтыг хоёр талын Ажлын хэсэг зохион байгуулжээ.

Энэхүү уулзалтад Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, “Бургастай” боомт дахь Гаалийн хорооны дарга Д.Эрдэнэсүх, Хами аймгийн Засгийн орлогч Ли Жиан Ён, Хами аймгийн боомтын дарга Жан Да Лүн нараар ахлуулсан ажлын хэсэг оролцож, боомтын бүтээн байгуулалт болон Говь-Алтай аймгийн Алтай сум руу цахилгааны 35 квт-ын шугам татах асуудлыг хэлэлцсэн байна.

Уулзалтын үр дүнд хоёр улсын Боомтын дарга нар үе шаттайгаар уулзалт зохион байгуулах, алсын хараатай, урт хугацааны төлөвлөгөө гарган, авто болон төмөр зам, дэд бүтцийн шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх, уул уурхай, мал аж ахуйн бүтээгдэхүүний бараа эргэлтийг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа харилцан илэрхийлжээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу