БӨГЖНИЙ ЭЗЭН: БӨГЖНИЙ БАРИЛДЛАГА
May be an image of map and text
Монсудар хэвлэлийн газраас алдарт зохиолч Ж.Р.Р.Толкины хамгийн алдартай гурамсан бүтээл болох Бөгжний эзний эхний дэвтэр “Бөгжний барилдлага” номыг уншигчдын хүртээл болголоо. Энэхүү номын нээлт болон номын тухай хэлэлцүүлэг, уншлагыг гуравдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан юм.
May be an image of 5 people and text
“Харанхуйн эзэн Саурон бүх шидэт бэлзгийг цуглуулснаар Дундад газрыг бүхэлд нь эрхшээхийг эрмэлзэж байв. Түүний эл сувдаг санааг гүйцээхэд дутаж буй цор ганц зүйл нь бусдаа дагуулагч Тонж бэлзэг. Гэвч тэр нь Билбо Баггинс хэмээх хоббитын гарт оржээ”.
Магадгүй бид бүрэн хэмжээний киноноос ерөнхий үйл явдлыг нь олонтоо харсан байх. Гэвч ном, зохиол хэлбэрээр гартаа барьж сууна гээд та төсөөл дөө. Үйл явдал дэлгэцийн ард бус таны төсөөлөл дотор өрнөнө. 

Бөгжний эзэн | Buro 24/7

“Шаир нутгийн нам жим буйдхан тосгоноо суух Фродо Баггинст хөгшин ах Билбо нь өөрийн бөгжөө найдан өвлүүлснээр маш их хариуцлагын эзэн болно. Улмаар Фродо гэр орноо орхиж, аюулыг сөрөн Дундад газрыг хөндлөн гулд туулж Үйлийн гавд очин бөгжийг устгаж харанхуйн эзний бузар санааг эцэс болгох үүрэг хүлээнэ” .

These 6 Minutes Of The Lord Of The Rings Are The Most Stressful Of The Trilogy

Номын утга далай мэт гүн гэдэг. “Бөгжний барилдлага” номын баатарлаг адал явдал, гайхамшигт уран төсөөлөл, зураглал, холбоо хамаарал одоо уншигч таны гарт хүрлээ. Ид шидийн гэмээр гайхамшигт Шаир тал нутагт өрнөх үйл явдал таныг номын амтанд улам автуулна гэдэгт эргэлзэхгүй байна. 

Дашрамд дурдахад, энэхүү ном дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс үндсэн үнэ 44.900 төгрөгөөр худалдаанд гарах юм. “ОНЦГОЙ ХЭВЛЭЛ” бүхий номууд цөөн тоогоор хэвлэгдсэнийг дуулгая.

Та ЭНД дарж худалдан авах хэсэгт зочлоорой.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу