НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарч, энэ сарын 23-ны өдөр буюу өчигдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр н.Цэнд-Аюушийг томилсон байна.

Цар тахлын хуулийн хүрээнд томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга, Дэд сайд, агентлаг, газрын дарга нар өнгөрөгч оны сүүлээр хуулийн үйлчлэл дууссантай холбоотойгоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ч НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ажлаа хийсээр байсан юм. Олон хүнийг хууль бусаар шахан хавчиж ажлаас нь халах, халаа сэлгээ хийх, огноо давхардуулан тушаал шийдвэр гаргах, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан нь аудитын шалгалтаар тогтоосон, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэхчилэн хууль бус асуудлууд хөвөрдөг.

Түүний эл үйлдлүүдтэй холбоотой цуврал нийтлэл манай сайтад гарсан. Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс Нийслэлийн эрүүл мэндийн газарт шалгалт оруулсан юм. Шалгалтаар тус газар маш хангалтгүй үнэлгээ авч, хууль зөрчсөн тушаал шийдвэрүүдийг ТАЗ-өөс Нийслэлийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудад нь танилцуулсан байдаг.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу