Засгийн газрын өнөөдөр (2024.05.15)-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд Х.Булгантуяа “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Бид анх 2016 онд ийм хуультай болж, хэрэгжиж эхэлснээс хойш дөрвөн жилийн дараа үнэлгээ хийсэн. Ингэхэд хийдэл, давхардал, зөрчлүүд байна. Тиймээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийх зайлшгүй шаардлагатай болсон.

Энэ хуулийн хүрээнд гол баримталж буй зарчим нь хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал бол зөвхөн нэг сайдад хамаарах ёсгүй. Энэ бол салбар бүрийн сайд анхаарч, салбар бүрийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

2023 онд бид таван аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг барьж байгуулсан. Одоо дахин таван төв барьж байна. Ирэх зургаадугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн төвийн барилгын ажлыг дуусгаж, долоодугаар сард бүрэн ашиглалтад оруулна.

Улсын хэмжээнд 115 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Эдгээр хүмүүс хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзэл өндөр байдаг. Тиймээс энэ төвийн үйл ажиллагааг төрийн байгууллагууд болон төрийн бус байгууллагын түншлэлээр хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” хэмээн хэллээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

              

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу