Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Тавдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг зугаалгад авч явах үеэр зам тээврийн осол гарч, хоёр сурагч энджээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 28-ны өдөр 18:30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт “зам тээврийн осол болсон байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу газар дээр нь шуурхай очиж ажилласан байна.

Шалгалтын явцад том оврын ачааны автомашин авто замаар зорчих үед дугуй хагарсны улмаас урд явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн нь тогтоогджээ. Ослын улмаас бага насны 2 хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Х.ТҮШИГ

3 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу