“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хамт олон 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтээ дүгнэн, тайлангийн хурлаа өнөөдөр (2024.07.09) хийлээ.

Уг хурлаар газар нэгжүүд хагас жилд хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудаа танилцуулсан ба гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусагдсан 43 арга хэмжээнээс 40 арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж, хэрэгжилт 97 хувьтай дүгнэгджээ.

Тээврийн үйл ажиллагаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин нэмэгдсэн байгааг Гүйцэтгэх захирлын зүгээс онцолж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй аюулгүй гүйцэтгэсэн нийт ажилтнууддаа талархал илэрхийлэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу