Хөлбөмбөгийн 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан “Гурван үндэстний цом”-ын тэмцээнд оролцохоор болжээ.
Тус тэмцээн энэ сарын 23-наас 28-нд Умард Марианы Арлуудад зохион байгуулагдах юм. Тэмцээнд Монгол, Гуам, Умард Марианы Арлуудын шигшээ баг оролцох бөгөөд багууд хоёр тойргийн системээр өрсөлдөнө. 
Монголын шигшээ багийнхан Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах шигшээ багийн бэлтгэлийн төвд байрлан бэлтгэл хийж буй бөгөөд гурав хоногийн дараа Умард Марианы Арлуудыг зорих аж.

May be an image of 3 people and text

Тоглолтын хуваарь:
Долоодугаар сарын 23
Умард Марианы Арлууд vs Монгол
Долоодугаар сарын 24
Монгол vs Гуам
Долоодугаар сарын 26
Монгол vs Умард Марианы Арлууд
Долоодугаар сарын 27
Гуам vs  Монгол
Бүх тоглолт Улаанбаатарын цагаар 16:00 цагт болно.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу