“Парис 2024” олимпын наадам Францын нийслэл Парис хотод зохион байгуулагдах Зуны олимпийн 33 дахь удаагийн наадам юм. Монгол Улсын шигшээ багийн 33 тамирчин зуны олимпын наадамд есөн спортын төрөлд өрсөлдөхөөр эрхээ аваад буй. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдлээ - Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Хүн төрөлхтний спортын их наадам энэ сарын 26-ны өдөр нээлтээ хийнэ. 
Тус олимпын наадмын тухай сонирхолтой баримтуудыг дараах байдлаар танилцуулж байна. 

The 2024 Paris Summer Olympics are on WILX TV-10

  1. Түүхэн ач холбогдол: Парис хот гурав дахь удаагаа зуны олимпийн наадмыг зохион байгуулж буй. Өмнөх наадмууд 1900 болон 1924 онд зохион байгуулагджээ.
  2. Эрчим хүчний үр ашиг: “Парис 2024” олимпийн наадам нь тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд эрчим хүчний хэрэглээг багасгах, дахин боловсруулалт хийх, байгаль орчинд ээлтэй технологийг ашиглахад анхаарах тухай мэдээлээд буй. Тамирчдын байрлах байрнаас эхлээд бүх төрлийн эрчим хүчний шийдлүүдийг олон нийтэд танилцуулсаар байна. 
  3. Үндэсний дурсгалт газрууд: Олимпийн тэмцээнүүдийг Францын алдартай дурсгалт газруудад зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Жишээлбэл, эрэгтэйчүүдийн марафон, элсний волейбол зэрэг тэмцээн нь Эйфелийн цамхагийн ойролцоо болох аж.
  4. Тэнгисийн тэмцээнүүд: Зарим усан спортын тэмцээнүүдийг Францын өмнөд эрэгт байрлах Марсель хотод зохион байгуулах аж. Марсель нь тэнгисийн спортоор алдартай бөгөөд чамгүй хол байрладаг гэнэ.
  5. Шинэ спорт: Парис 2024 наадмын хөтөлбөрт брейк бүжиг, серфинг, скейтбординг, спорт авиралт зэрэг шинэ спортын төрлүүд багтаж байна. Эдгээр спорт нь залуу үеийн сонирхлыг татах зорилготой аж. Гудамжны бүжгийн төрөл олимпийн наадамд орсоныг гайхаж байж болох ч шинэ залуу үеийн анхаарлыг ихээр татаж байна. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу