Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. (2023.04.05)

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын зээлийн сангаас зээл авсан нийт хүмүүсийн нэрийг ил болгосон. Үүн дотор гэрээгээ биелүүлээгүй 231 хүний нэр бий. Зээлдэгчид зээлээ төлөөгүйн улмаас эхний ээлжинд 10 орчим тэрбум төгрөгийн хохирол учирна гэдэг тооцоо гаргаж байсан бол одоо энэ тоо 27 орчим тэрбум болсон.

Тийм учраас 27 тэрбум төгрөгийн хохирол учирч болох эрсдлийг арилгах ажлыг хууль хяналтын байгууллагуудтай хамтран хийж байна. Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн нэрс ил болсноос хойш нийт 100 гаруй сая төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Энэ асуудлаар энэ долоо хоногийн баасан гарагт 11:00 цагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу