Аравдугаар сарын 2-ны Лхагва гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09.00 ЦАГТ: 

“Туушин” зочид буудалд: “Кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшинг тодорхойлох нь” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 8602-1029.

-УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Уур амьсгалын өөрчлөлт-Шинэ хоршоо-Ногоон санхүүжилт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах нь” форум зохион байгуулна.

10:00-14:00 ЦАГТ: 

УИХ-ын байнгын хороод хуралдана.

09:00 ЦАГТ: 

Налайхын аэродром буюу нисэх онгоцны талбайд Монгол Улсын БХЯ-нд цэргийн техник хүлээлгэн өгөх ёслол болно. Утас: 9974-9024

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10:00-14:00 ЦАГТ: 

МҮХАҮТ-д: “Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл” хэлэлцүүлэг болно. Утас: 9910-7371.

-Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд: “Mining Week & MinePro-2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулган эхэлнэ. Утас: 9572-4747.

-МоАХ болон улс төрийн намуудын төлөөлөл УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэнэ. 

11:00 ЦАГТ: 

“Рамада” зочид буудалд: Хүний эрхийн төлөв байдлын талаар зөвлөмж хэлэлцүүлэг болно. Утас: 8097-9191.

11:00 ЦАГТ: 

“ЗМ” сонины мэдээллийн төвд: Монгол Улсын иргэн н.Ган-Очир Франц улсад хоригдсон талаарх шүүхийн шийдвэрийг танилцуулна.

14:00 ЦАГТ: 

“Степпе Арена”-д: “Дэлхийн цирк Монголд-2024” тоглолтын талаар үзүүлбэртэй хэвлэлийн бага хурал болно. Утас: 91399149.

14:30 ЦАГТ: 

УДЭТ-т: Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийн талаар хэвлэлийн бага хуралтай.

-“Кемпински” зочид буудалд: АШУҮИС-ийн Хүүхдийн Анагаахын тэнхимийн 70 жилийн ойд зориулсан хоёр дахь өдрийн үйл ажиллагаа эрдэм шинжилгээний хурал, хүүхдийн эмч нарт зориулсан сургалтаар үргэлжилнэ.

-Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд: Чингэлтэй дүүргийн номын баяр болно. 

Спорт:

-Тажикстаны нийслэл Душанбе хотод жүдо бөхийн залуучуудын ДАШТ эхэлнэ. Монгол Улсаас 14 бөх барилдана. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу