Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн 2023 оны зуны ээлжийн хуваарь гарчээ.

Зуслангийн нэгдүгээр ээлж зургаадугаар сарын 2-7-нд үргэлжлэх бөгөөд үүнд 6-8 насныхан хамрагдах аж. Уг ээлжийн захиалга тавдугаар сарын 15-ны 15:00 цагт нээгдэнэ. Төлбөр нь 293,500 төгрөг юм байна. 

Харин дараагийн ээлж зургаадугаар сарын 8-15-нд үргэлжилж, 8-12 насны хүүхдүүдийг хамруулна. Төлбөр нь 404,500 төгрөг аж.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ уг цогцолборт амраах захиалга өгөхийн тулд тавдугаар сарын 5-ны буюу энэ долоо хоногийн Баасан гарагийн 15:00 цагаас хойш nairamdal.mn сайтад бүртгэл үүсгэх ёстой. Үүний дараа хүлээн авах ээлжийн захиалга нээгдэхэд эрхийн бичгээ авах боломжтой аж.

“Найрамдал” зуслангийн ээлжийн хуваарь ба үнийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

2 САНАЛ

  1. Наад луйвараа зогсоо ичдэггүй новшнуудаа. 4 ээлжийн захиалга эхлэнгүүтээ дууслаа гэх шиг битгий мэдрэлт. Хүүхдээр бизнес хийж идэж уудгаа зогсоо. Та нарт арга хэмжээ авч атг өгнө ажлаасаа гарах бэлтгэлээ хийгээрэй.

  2. бүртгэл нь эхлээд дуусчихдаг юм уу тэгвэл худлаа юм байна . 8 ээлжинд хүүхэд явуулах гээд хүлээгээд байгаа юм

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу