Лондоны “ICE” биржийн арилжааны мэдээллээс харахад, Брент төрлийн газрын тосны есдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ зургадугаар сарын 22-ноос хойш анх удаа нэг торх нь 77 ам.доллар давжээ.

Тус биржээс мэдээлснээр, Пүрэв гаригт торх нь 0.67 хувиар өсч, 77.04 ам.доллар хүрсэн брент төрлийн газрын тосны үнэ бага зэрэг саарч, 76.97 ам.долларт хүрсэн байна.

Үүний зэрэгцээ WTI төрлийн газрын тосны наймдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 0,61 хувиар өсч, 72,17 ам.доллар болжээ.

Өнгөрсөн зургадугаар сард WTI төрлийн газрын тосны ханш 4 хувиар суларсан. Мөн сард Английн төв банк бодлогын хүүгээ нэмэх шийдвэр гаргаснаар зах зээлд шок үүсэж, арилжаачид идэвхтэй зарж эхэлснээр WTI маркийн газрын тосны үнэ нэг торх нь 70 ам.доллар орчимд хүрээд байв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу