Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн Үзүүрийн булаг гэх газар Улаангом сумаас Завхан сумын Хэцүү хадны чиглэлд зорчиж явсан суудлын автомашин Хяргас нуурын мөсөнд цөмөрч, живжээ. Ослын талаарх дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 13:20 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн   алба хаагчид ажиллаж,  18 метрийн гүнээс энэ сарын 14-ний өдрийн 17:45 цагт суудлын автомашиныг татан гаргажээ. Алба хаагчид  18 метрийн гүнд шумбалт хийж, автомашиныг ган татлагаар холбон,  50 метр газар хонгил гаргаж мөсийг цэвэрлэн, татан гаргах ажиллагааг зохион байгууллаа.

Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу