БНАСАУ-д тактикийн цөмийн зэвсгээр тоноглогдсон хамгийн сүүлийн үеийн шумбагч онгоцыг усанд тавих ёслолын ажиллагаа болжээ. “Солонгосын дуу хоолой” радио станцын мэдээлснээр, БНАСАУ байгуулагдсаны өдөрт зориулсан энэхүү ёслолд тус улсын удирдагч Ким Жон Ун оролцсон байна.

Энэхүү шумбагч нь тактикийн цөмийн зэвсгээр тоноглогдсон Хойд Солонгосын анхны шумбагч гэдгээрээ онцлог бөгөөд туршилтын аялал хийж, далайд гаргах бэлтгэлээ хангаж буй мэдээлэл бий аж.

Ким Жон Ун ёслолын ажиллагааны үеэрээ цөмийн зэвсэг бол үндэсний тэнгисийн цэргийн хүчний цэрэг-техникийн хэрэгслийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “Бид усан доор болон газрын гадарга дээр байлдааны онцгой чадвартайгаа цаашид ч харуулж, флотынхоо цөмийн зэвсгийн чадамжийг улам бүр сайжруулах болно” гэж хэлсэн байна.

Хойд Солонгосын удирдагч “БНАСАУ хамгийн сүүлийн үеийн шумбагч онгоцны жишгээр одоо байгаа бүх хүнд шумбагч онгоцоо шинэчилж, тактикийн цөмийн зэвсгээр тоноглох бодолтой байна” гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: VOK.REP.KP
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу