“Баян-Өлгий-2023” Залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймгийн шилдэг старт-ап багууд тодорлоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар шилдэгээр шалгарсан “SMART ТҮЛХҮҮР” багт 10,0 сая төгрөгийн батламжийг гардуулав.    
Гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох шилдэг “Старт-ап” арга хэмжээг СТАРТ-АП Монголия ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд 42 залуу оролцсоноос 2 дахь шатны сонгон шалгаруулалтад 10 баг өрсөлдөж, шилдэг бизнес санаа нь шалгарсан нэг багт 10,0 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэгийг олгожээ.
Эхний 4 байрт орсон багуудыг хурдасгуур арга хэмжээнд хамруулан бизнес санаануудаа улам боловсронгуй болгох чиглэлээр дэмжиж ажиллахаар боллоо.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу