Засгийн газрын өнөөдөр (2023.10.04)-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дагуу дараагийн Засаг даргыг нэр дэвшүүлэх асуудлыг ярилцлаа. 

Улаанбаатар хотод өнөөдөр үүссэн нөхцөл байдал олон жилийн турш бугшсан гэж дүгнэгдэж байгаа. Д.Сумъяабазар Хотын даргаар ажиллах хугацаандаа түгжрэлийг арилгах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой алхмууд хийж чадсан. 

Харамсалтай нь, нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг хийх явцдаа алдаа гаргажээ гэж үзсэн. Иймээс Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. 

Өнөөдрийн хуралдаанд энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд, Ерөнхий сайдын зүгээс нийслэлийн асуудалд онцгой анхаарах чиглэл өгсөн. Тэрбээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж буйгаа илэрхийллээ.

Х.Нямбаатар сайд 5Ш ажиллагааг хэрэгжүүлэхэд тэргүүлэн ажиллаж байгаа улс төрч. Тийм учраас Улаанбаатар хотод өөрчлөлт, шинэчлэлт хийх үүрэг өгч ажиллуулна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу