Засгийн газрын өнөөдрийн /2023.10.04/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр “Сүүлийн үед намайг нүүрсний “Админерал” ХХК-тай холбож, хэвлэлээр маш ихээр гүтгэж байна. Алгын чинээ цаасан дээр нотлох баримтгүй мөртлөө намайг холболоо. Сүүлдээ гэр бүлийн хүнийг маань хүртэл нүүрс тээврийн компанид бизнес эрхэлдэг мэтээр хэвлэлээр бичсэн. Ямар ч ор үндэсгүй мэдээллээр гүтгэж байна. Энэ мэдээллийг захиалж хийлгэж буй болон гүйцэтгэж байгаа нөхдөд хандаж хэлэхэд “Та бүхэн битгий горьд. Би та бүхний хүссэнээр нүүрсчин болчихгүй. Авлигачин болчихгүй. Харин энэ технологийг хийж байгаа этгээдүүд удаа дараа улс төрчдийн нэр хүндэд халдах зорилгоор нэг ижил технологийг ашигладаг байдлаа боль.” 

Ч.Хүрэлбаатар сайд энд зогсож байна. /ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар руу заав/ Энэ хүн хүртэл яг ийм дайралт, давшилт дундуур алхаж яваа. Өнөөдөр бид хоорондоо яриад сууж байсан. “Тавилан нэгтэй, зовлон нэгтэй, гүтгүүлдэг замд оржээ” гээд. Бид олон хүний эрх ашгийг хөндөж байгаа юм байна. Увайгүй аргаар бизнес хийдэг этгээдүүдийн эрх ашиг маш ихээр хөндөгдөж байгаа учраас ийм үйлдэл гарч эхэллээ.

Монголын ард түмэндээ хандаж хэлэхэд, ямар нэгэн байдлаар авлига албан тушаалын хэрэгт холбогдож байгаа тохиолдолд миний бие өчиггүй улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу