Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн МАН-д өнөөдрийн байдлаар ямар нэгэн зөрчил байхгүй гэж миний зүгээс харж байна. С.Батболд Хотын дарга, Нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж байх үедээ намын ээлжит бус хурлыг хийж, нэлээд том сонгууль болж, Д.Сумъяабазар намын даргыг авч байсан. Нам дотроо ч, улс төрийн хүрээнд ч мэднэ.

Тухайн үед Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын дарга болгох процессыг бас л би ахалж, хэл аманд орооцолдон тэмцэж байсан. Тэгэхээр өнөөдөр ямар нэгэн байдлаар нийслэлийн МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн манай нам дотор байхгүй” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу