Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн барилгын үндсэн хийц бүтээцийн ажлууд дуусах шатандаа оржээ. Дотор засал, гадна металл фасад, дотор өрлөгийн ажил хийгдэж байгаа аж.

Сургуулийн барилгыг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн дотор багтаан, хэсэгчлэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус сургуулийн барилгын ажилд Засгийн газрын 290 дүгээр тогтоолын хүрээнд 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон юм.

Барилгын ажлын гүйцэтгэл дээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хяналт тавин ажиллаж байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу