“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрээс хэвлэлийн бага хурал хийлээ.Б.Ганхуягийн эгч: “Бараг шоронд орсон хүний бие угаасаа мууддаг гэдэг хариултыг эрүүл мэндийн байгууллага хэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан. Эрүүл мэндийн үзлэг хийж өгөөч, хордлогыг нь тайлж эмчилж өгөх талаар хүсэлт өгсөн ч албан ёсны хариу ирээгүй байна. Хүнцэл гэж ямар бодис байдаг. ямар хор нөлөөтэй байдгийг сайн мэдэхгүй байна” гэлээ.

Д.Пүрэвдорж: “Хор судлалын тайланд итгэхээс өөр арга алга. Хүнцэл нь хэвийн хэмжээнээс хэтэрхээр нойр булчирхай, чөмгөөр дамжаад дотор таван цул эрхтнийг маш хурдан гэмтээдэг гэсэн. Одоо эмчлээд өгөөч ээ, хордлогыг нь тайлаад өгөөч ээ. Эрх ээ хасуулсан хүн хүртэл эмчилгээ авах эрхтэй. Гэм буруутайг эцэслэн шийдээгүй. Цагдан хорих 461-р ангид хүсэлтээ өгөөд өчнөөн өдөр боллоо. Эмнэлэг лабораториуд хоорондоо ярилцаад хариу хэлээсэй. Хордуулсан гэж хардаж байгаа. Цаана нь ямар учир байгаа юм.

Яагаад сонсголд оролцуулахгүй байгаа юм бэ. Цаасан дээр байхаас нь эхлээд ажилласан хүн. Энэ уурхайд юу болсныг мэдэх ганцхан хүн нь Ганхуяг. Маш том эргэлзээ төрж байна” гэсэн юм.

Шууд дамжуулалт үзэх: 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу