Eрөнхий сайдын “Өглөөний уулзалт” үргэлжилж байна. Байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийг тус салбарынхан болон нийслэлийн удирдлагууд Eрөнхий сайдад танилцууллаа.

May be an image of 9 people and text May be an image of 3 people, lighting and text“Тогтвортой аялал жуулчлал” төслийн зөвлөх С.Аригун: “Импортоор орж ирж буй бараанд хог хяагдлын 1 хувийн татвар тогтоож өгөөч. Хог хаягдлын үйлчилгээний хураамж гээд татварын хуульд бий. Үүнийг 2017 оноос хойш хэрэгжүүлэхээ больсон. Хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг импортын болон гаалийн татвараас чөлөөлж өгөөч гэж хүсмээр байна.

Одоо хог хаягдлын төвлөрсөн хогийн цэгүүдийг байгальд дарж булдаг. Хөдөө, орон нутгийн хогийн цэгүүдэд эзэн алга байна. Үүнийг шийдэхэд онцгой анхаарч, улсын төсөв, гадаадын зээл тусламжид хамруулж өгмөөр байна. Аюултай хог хаягдлыг хүлээж авдаг төвлөрсөн газар алга байна. Иргэдэд хог хаягдлын талаар боловсрол олгомоор байна. Боловсролын тухай хуульд тусгуулмаар байна” гэлээ.

May be an image of 1 person

Мөн Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн багш, доктор. (Ph.D) Т.Оюунчимэг “Судалгаанд суурилсан үр дүн чухал. Монгол Улсад ус, хөрс, агаарын бохирдлын бүх судалгааны дүнг нэгтгэсэн нэг л сан баймаар байна. Жил бүр маш олон байгууллагаас судалгаа, шинжилгээ хийгддэг. Цаг хугацаа, эдийн засгийн хувьд ч нэгтгэвэл хэмнэлттэй байж чадна. Мэдээллийн бүх тоо баримт, эх сурвалж нэг байвал судлаачдад ч, бас иргэдэд ч хэрэгтэй байна. Хөрс бол байгалийн хамгийн гол нөөц. Хуулиудад болохоор дайвар байдлаар тусгагдаад явдаг. Агаар, ус, ургамлын бохирдол доройтол бол хөрсөөр л дамждаг. Эрүү, Зөрчлийн хуульд хөрсний бохирдлын асуудлыг тусгуулмаар байна” хэмээн ярилаа.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу