Монгол түмний уламжлалт “Сар шинийн баяр”-ыг угтаж, Тусгаар тогтнолын ордны тайзнаа 2024 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 19:00 цагаас “Ардын дуу мину” тоглолт болох юм байна. Энэхүү тоглолтод Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Монгол үндэстний дуун их сан хөмрөгөөс дээжлэн өргөх ажээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, “Зууны манлай” уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуу ангийн, МУГЖ Г.Энхбаатар, СТА Ч.Бадамханд, СТА, Д.Дугармаа, хөөмийч З.Батбаяр, дуучин Б.Бямбадорж тэргүүтэй уран бүтээлчдийн оролцох энэхүү тоглолтод тус театрын “Ардын дуу мину I, II” кино концертод дуулагдсан үндэстэн угсаатны дуунууд эгшиглэх юм байна.

Мөн Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ажээ. Монгол түмний аялгуут сайхан ардын дууны тоглолтын тасалбар 40-60 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

“Ардын дуу мину” тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99533653, 89063990 утсаар авч болох бөгөөд тасалбарыг https://ticket.mn/event/1925/ захиалан авах боломжтой ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу