Ноён Хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойд зориулан бүтээсэн “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг Улаанбаатар хотноо “Корпорайт Конвейнш центр”-ийн тайзнаа нэгдүгээр сарын 31-нээс тоглогдоно.

Энэхүү бүжгэн жүжгийн 2023 оны долоодугаар сард Сайншанд хотын гадна цэцэрлэгт хүрээлэнд олны хүртээл болгож байсан юм. “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн цомнолыг МУСГЗ Л.Эрдэнэбат бичжээ.

May be an image of 1 person and dancing

Уг бүжгэн жүжиг ойролцоогоор 120-130 минут үргэлжилнэ. Нийт 21 бүжгийн зохиолтой аж. Зөвхөн бүжиг төдийгүй циркийн элемент болон балетын хэсгүүд багтсан шинэ төрлийн шинэлэг бүтээл болсон тухай тус жүжгийн хөгжмийн зохиолч (МУУГЗ) Ш.Өлзийбаяр өнөөдөр (2024.01.29) хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан юм. 

Мөн орчин үеийн тайзны шинэлэг технологиудыг ашигласан ба тайзан дээрээс бороо оруулах, усан оргилуур зэрэг шинэлэг шийдлээр үзэгчдэд бэлэг барина

May be an image of 1 person and dancing

May be an image of 5 people and text

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу