Сар шинийн баяраар зассан тавгийн идээнийхээ хэвийн боовыг идэхгүйгээр хаях тохиолдол их байдаг билээ. Зарим иргэд сүсэг бишрэлээ бодон, овоонд өргөх байдлаар үлдээдэг.

Баянзүрх дүүргээс сар шинийн баярын тавгийн идээ, гурилан бүтээгдэхүүнээ хэрэглэхгүй бол хэрэгцээтэй нэгэндээ өгөхийг уриалжээ. 

Хэрэв хэрэглэхгүй бүтээгдэхүүнээ бусдад өгөхийг хүсвэл өөрийн харъяа хорооныхоо байранд аваачиж өгөх, эсхүл хариуцсан хэсгийн ахлагчаараа дамжуулан өгөх боломжтой аж.

 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу