Соёлын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулдаг. Энэ жилийн “Музейн нээлттэй өдрүүд” гуравдугаар сарын 1-нээс 7-ны хооронд болно.

Чингис хаан, Богд хааны ордон, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын үндэсний музейд монголчууд бидний өвөг дээдсийн энерги шингэсэн, эдэлж хэрэглэж явсан ховор нандин зүйлс олноор хадгалагддаг. Тиймээс музей үзэхдээ дараах зүйлсийг баримтлаарай. Үүнд,

    • Зориулалтын, зөвшөөрсөн газарт гэрэл зургаа авахуулах, 
    • Гар утасныхаа дууг хаах эсвэл унтраах,
    • Дүрс бичлэг хийхгүй байх,
    • Гэрэл зураг авахгүй байх,
    • Үзмэр болон шилэн хоргонд хүрэхгүй байх, 
    • Хана, багана налахгүй байх,
    • Чанга ярьж бусдад саад болохгүй байх,
    • Ус, ундаа болон хүнсний бүтээгдэхүүн авч орохгүй байх,
    • Бохь зажлахгүй байх,
    • Хамт олноосоо хоцрохгүй явах,
    • Хүүхдээ музей дотор гүйлгэхгүй, хөтөлж явахыг зөвлөж байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу