Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагч “Б” осгож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Уг хэргийн талаар тодруулбал, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хилийн цэргийн 0227 дугаар салбарын хилийн харуулыг халалцуулахаар найман хүний бүрэлдэхүүнтэй бүлэг хоёрдугаар сарын 29-нд явсан байна.
Тэд нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх нэрийдлээр архидан согтуурч, алба хаагч Б хилийн цэргийн салбар руугаа явган явж байгаад замдаа осгожээ. Тухайн алба хаагчийг гуравдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө 01.00 цагийн үед хээрээс осгосон байдалтай байхад нь олж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аварч чадаагүй байна. 
Хил хамгаалах ерөнхий  газраас “Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна” гэж  мэдээлэв.  
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу