Баянзүрх дүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст энэ сарын 17-ны 23:00 цагийн үед “Хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус мэдээллийн дагуу шалгахад урьдчилсан байдлаар О нар нь баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээр хоорондоо маргалдан зодолдож, нэгнийхээ амь насыг хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд цагдаагийн байгууллагаас баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу