“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр (2024.03.19)-өөс Ханги боомтоор нүүрсээ гаргаж эхэлж байна. Тус компани худалдан авагч талаас 125 мянган тонн нүүрс борлуулах захиалга авчээ.

Гашуунсухайтын боомтоор нүүрсээ гарган борлуулж байсан тус компани ийнхүү анх удаа Ханги-Мандалын чиглэлээр нүүрсээ гаргаж байна. Энэ нь экспорт болон тээврийн хувьд шинэ гарцууд бий болгож, тэдгээр гарцаар экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж буй аж.

Тус компаниас мэдээлсэнээр, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Ханги чиглэлд төмөр замаар тээвэрлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх юм байна.

Дашрамд дурдахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн сул коксжих (хийн нүүрс) нүүрс арилжсан билээ. Арилжаанд хоёр худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 86.4 ам.доллароос эхлэн дуудаж, 98.9 ам.долларт хэлцэл хийгдсэн.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны анхны арилжаагаа амжилттай хийж, 12.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр борлуулсан билээ.

Д.ТУЯА

2 САНАЛ

  1. Сайхан л байна, ашиг тус нь эх оронд минь ирэг, хулгайчуудын саварнууд тасарч унаг

  2. Энэ их мөнгө яг хаашаа ороод бна аа Ард түмэн бид сайн дураараа хяналт тавьдаг болмоор байна

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу