УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “26 жилийн хугацаанд 20 мянган иргэнд цагаатгах ажлын хүрээнд нөхөн олговор олгосон байна. Энд өнөөдрийн байдлаар 117 тэрбум төгрөг зарцуулжээ.

Ер нь Монголын төр, хууль хяналтынхан хүнийг ингэж хэлмэгдүүлж, буудан алж, хороож, хорьж тарчилган, амьдаар нь тамлах явдал гарах ёсгүй. Хүнийг хэлмэгдүүлсэн эсэх үнэн мөнийг олох нь цаг хугацаагаар яригдах асуудал биш юм. Тиймээс хугацаагүй болгох нь зүйтэй гэж бодож байна.

1990 оноос өнөөдрийг хүртэл хоёр дахь давлагаа эхэлсэн. Өчнөөн олон хүнийг улс төрийн сэдэлтэйгээр хэлмэгдүүлж байна. Одоо эднийгээ яах гэж байгаа юм бэ.

Тэр Мөнгөнтуяа гэдэг охиныг зургаан сарын турш шоронд хорьчихоод, “Чи гэм буруугүй юм байна. Чамд улсын төсвөөс 42 сая төгрөг гаргаад өгнө” гэж байна. Тэр Батхуяг гээд хүү байсан. Нүүрсний хэргээр гурван сар хорьчихоод, “За чамд улсын төсвөөс 7.5 сая төгрөг гаргаж өгнө” гэсэн.

Ийм замбараагүй байдлаар явах юм уу. 1990 оноос хойш улс төрийн шинжтэй гарч ирсэн асуудлуудыг анхаарах хэрэгтэй байна.

36.000 иргэн хэлмэгдүүлсэн гэдэг геноцид шүү дээ” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу