Япон улс Украины нөхцөл байдалтай холбогдуулан Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ нэмэгдүүлж, ОХУ руу 164 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн экспортлохыг хоригложээ. Энэ талаар Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны мэдэгдэлд дурдсан байна.

Тодруулбал, автомашины хөдөлгүүрийн тос, лити-ион ба никель-металл гидридын аккумулятор, хийн болон нефтийн дамжуулах хоолой, нитроцеллюлоз, хөвөгч кран, усан онгоцны зогсоол, хөвөгч болон гүний өрөмдлөг, үйлдвэрлэлийн тавцан, дарвуулт онгоц, зугаа цэнгэлийн зориулалттай тос, спортын хөлөг онгоц, каяк, завь, галын завь нийлүүлэхийг хоригложээ.

Хориг арга хэмжээний жагсаалтад устөрөгчийн хлорид, хөнгөн цагааны гидроксид, зарим үндсэн металл бүтээгдэхүүн, зүлгүүр, гар цахилгаан хэрэгсэл, мод, хатуу резин, хуванцар боловсруулах машин, органик бус химийн бодисууд зэрэг багтсан байна. Мөн микротом, термостат зэрэг зарим төрлийн оптик болон хэмжих төхөөрөмжид хязгаарлалт тавьжээ.

Японы хориг арга хэмжээ дөрөвдүгээр сарын 17-ноос хэрэгжиж эхлэх юм байна. Оросын тал өмнө нь хориг арга хэмжээг хууль бус, үр дүнгүй гэж удаа дараа мэдэгджээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу