Увс аймаг дахь Боршоо боомтын өргөтгөл шинэтгэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, ашиглалтад оржээ. Үүний үр дүнд Боршоо боомтын зорчигч, суудлын автомашин, ачааны автомашины нэвтрэх хүчин чадал 6 дахин нэмэгдэж, өдөртөө 1500 зорчигч, 1000 автомашин зорчих боломж бүрдэж байгаа аж.

Тодруулбал, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 6.7 дахин, зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэх юм байна.

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэгдүгээрт хилийн боомт, тээвэр логистикийн асуудлыг эрэмбэлж, “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд өрнүүлж буй.

Салбар яам болон Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу