Эквадор улс Мексикээс тус улсад суугаа Элчин сайдаас татгалзаж, Мексик улс Эквадорын эрэн сурвалжлагдаж буй улстөрчид орогнол олгохоо зарласнаар Мексик, Эквадорын хооронд үүссэн хагарал улам бүр нэмэгдсээр байгаа ажээ.

Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор Эквадорт саяхан болсон сонгуулийг шүүмжилсэнийх нь дараа Мексикийн Элчин сайд Ракуэл Серур Смекег Пүрэв гарагт Эквадорт “персона нон грата” буюу “тааламгүй этгээд” хэмээн зарласан байна.

Лопез Обрадор “Эквадорын 2023 оны хоёр дахь шатны санал хураалт “маш хачирхалтай байдлаар явагдсан” гэж хэлжээ. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигч Фернандо Вильявисенсиогийн амийг хөнөөсөн, хүчирхийллийг өөрсөддөө ашигтайгаар эргүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашигласан гэж үзэж байгаа аж.

Эквадорын Гадаад хэргийн яам X цахим платформд нийтэлсэн мэдэгдэлдээ, Лопес Обрадорын хэлсэн үгийг “харамсалтай” гээд, тус улсад Виллависенсиогийн амь насыг хөнөөсөн аллага гарсанд эмгэнэл илэрхийлж байна гэжээ.

Мөн “Эквадор улсын нэр төр, бүрэн эрхт байдлыг хүндэтгэх”, “бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх” зэрэгт анхаарлаа хандуулж буйгаа дахин илэрхийлсэн байна.

Хоёр улсын хоорондын дипломат харилцаа урьдын адил хэвээр хадгалагдах төлөвтэй байгаа аж. Гэвч Мексикийн ГХЯ-наас Баасан гарагт хийсэн хэвлэлийн мэдэгдэлдээ Эквадорын шийдвэрт тааламжгүй байгаагаа илэрхийлжээ.

Мексик улс Эквадорын дэд ерөнхийлөгч асан Хорхе Дэвид Глас Эспинелд улс төрийн орогнол олгохоор шийдсэнийг Эквадорын Гадаад хэргийн сайд Габриэла Соммерфилд “дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлоо” хэмээн шүүмжилсэн байна.

Глас 2013-2017 оны хооронд зүүний үзэлтэй экс ерөнхийлөгч Рафаэль Корреагийн удирдлага дор ажиллаж байжээ. Авлигын хэргээр хоёр удаа ял сонссон тэрбээр улс төрийн хавчлагад өртөж, Кито дахь Мексикийн Элчин сайдын яаманд хоргодож байгаа талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу