Нэгдүгээр ангийн үсэглэлийн баяраар үсэг бүхэн үнэтэй болж, эрдмийн баяр биш бэл бэнчингийн өрсөлдөөн болдог. Хүүхдээ ”А” үсэг болгох эрхийг эцэг, эхчүүд нь найман сая төгрөгөөр худалдаж авдаг гэх мэдээлэл гарсан.

А үсэг болгосноор хүүхэд өөртөө итгэлтэй болдог гэж зарим хүмүүс үздэг бол зарим нь үүнийг ямар ч нөлөөгүй, дэмий хийрхэл гэх нь бий.

Тэгвэл хүүхдүүдэд 35 үсгийг нэг нэгээр нь өгдөг байдлыг “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль эвдэж, шинэ жишиг тогтоожээ.

Тус сургууль өнгөрөгч амралтын өдрүүдээр үсэглэлийн баяраа хийсэн байна. Ингэхдээ хүүхэд бүрт “А-Я” гэсэн бичигтэй малгай өмсүүлжээ. Эл жишгийг дагаж, ерөнхий боловсролын бусад сургуулиуд ч үсэглэлийн баяраар хүүхэд бүрийг А-Я болгохыг эцэг, эхчүүд уриалж байна. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Аргагүй л Засагт хааны хөх харчуулын ухааны гаргаж зөв шийдвэр гаргажээ.Баяр хүргэе

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу