Хүний эрхийн Үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 23 дахь илтгэлийг танилцуулсан. Уг илтгэлд бүтэн болон хагас өнчин хүүхдийн талаар судалгааг багтаажээ. 

Үүнээс харахад, 2022 онд Монгол Улсад хагас өнчин хүүхэд 36,363, бүтэн өнчин хүүхэд 2911 бүртгэгдсэн байна. Үүнээс асрамж, халамжийн төвд бүтэн өнчин 204, хагас өнчин 303 хүүхэд байдаг ажээ. Асрамж халамжийн төвд бүртгэгдээгүй 36,060 хагас өнчин хүүхэд амьд байгаа эцэг, эхийн аль нэгний асран хамгаалалтад амьдардаг.

Харин асрамж, халамжийн төвд бүртгэлгүй 2,707 бүтэн өнчин хүүхэд албан ёсоор хэний асран хамгаалалтад хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу