Дэлгэр цаг хаяанд иржээ. Алсын бараа униартаж, уулын энгэр ногоорсон энэ үеэр аялал зугаалгад гэр бүл, найз нөхдөөрөө явахаар зэхэж байгаа биз ээ. Монгол орны үзэсгэлэнт газруудын мэдээллийг хүргэхийн өмнө соёлтой, эко аялахыг уриалжг дараах мэдээллийг хүргэж байна.
Өнөөдрийг хүртэл монголчууд бид байгаль дэлхийгээ бишгүй их бохирдуулжээ. Орхон голын сав газрыг тэтгэн тэжээгч, цэнгэг уст Өгий нуурын бохирдол гэхэд л туйлдаа хүрсэн. Олон төрлийн загас, шувууд амьдран, өсөж үрждэг байсан эл нуур өнөөдөр улаан халгай эргүүдтэй, хогондоо дарагдсан амралтын газруудын хашаагаар л дүүрсэн байна.
Хамгийн гүн хэсэгтээ 20 метр орчим хүрдэг байсан бол өдгөө арай л гэж 10 метр хүрдэг болжээ. 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл усны түвшин нь 30 гаруй хувиар буурсан байна. 
Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд эх нуураа хамгаалах ажил сэдэж, бишгүй хөөцөлдөн сүр дуулиан болж байсан ч өнөөдөр хийсэн зүйл нь харагдахааргүй алга болжээ. Нутгийн иргэд хүний хөлийг багасгаж, зохисгүй загасчлалыг бууруулах тал дээр арга хэмжээ авахаар хэрдээ хичээн ажилладаг ч монголчуудын баяр наадам, амралт зугаалга дуусна гэж үгүй ээ. 
Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Өгий нуурын эко системийг хамгаалах томоохон ажлыг эхлүүлж буй. Ингэхдээ нуурын ёроолд хаягдсан их хэмжээний загасны торыг татаж гаргах,
  • Эх цутгал болох хөгшин Орхон голыг хамгаалж урсацыг сайжруулах,
  • Нуурт цутгаж буй хөгшин Орхон болон эх авч буй Хоолойн голын усархаг хэсгийг хашаалж хамгаалах,
  • Нуурын эргийн дахин төлөвлөлт хийж, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол үүсгэхгүй байх зэрэг ажил хийхээр тогтлоо.
Ерөнхийлөгчийн санаачилга, өгсөн үүрэг, чиглэлийн дагуу “Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төсөл” үр дүнгээ өгсөн нь цаашид Хэрлэн, Өгий, Туул, Хөвсгөл, Буйр гээд олон нуурыг шат дараатай сэргээх цогц ажлын эхлэл болж байна.
Энэ мэтчилэн ажлууд хэрэгжээд, үр дүнгээ өгч эхэлбэл байгаль дэлхийнхээ ганц ч атугай бүтээлийг бүрэн бүтэн авч үлдэж чадах нь. Хөвсгөл нуур, Тэрхийн цагаан нуур гээд дотоод гадаадын бүхий л хүний очихыг хүсдэг газрууд өнөөдөр доройтлын дээд цэгтээ хүрсэн.
Ийнхүү экосистемийг хамгаалах ажлууд хэрэгжиж, түүнийг нь аялагчид, ард иргэд дэмжээд хөдөлбөл мөхөх дөхсөн нуур аа тэнхрүүлээд авч чадах байх. Монгол орныг дайран өнгөрдөг нүүдлийн шувууд, Орхоны сав газрын гол мөрнүүдээ хамгаалъя гэвэл дордохоос нь өмнө хамгаалахаас өөр ямар ч арга үгүй. Муу амалж нуур маань ширгэхийн алдад ирлээ гэхэд нутгийн нэгэн хөндий энэ чигтээ хатангиршиж, шороо хийссэн тал л болох вий. 
Иймээс иргэн та амралт зугаалгаар явахдаа байгаль дэлхийдээ хүндэтгэлтэй хандаж, зохисгүй үйлдэл ээ цэгнэх нь зүйтэй. Нутаг орны байгаль хамгаалагчийн зөвлөгөөг дагаж үр хойчдоо үлдээх үзэсгэлэнт байгалиа хайрлаарай. 
Мөн аялал зугаалгаар зорин очиход тохиромжтой монгол орны үзэсгэлэнт газруудыг нэрлэж байна. 
  1. Хөвсгөл нуур:
    • Монголын хамгийн гүнзгий болон хамгийн том цэнгэг устай нуур. Тэрэлжийн орчим нь аялал жуулчлалын гол бүс.
  2. Говь Гурван Сайхан уулс:
    • Өмнөговь аймагт байрлах, Монголын хамгийн том байгалийн цогцолбор газар. Элсэн манхан, ховор амьтдыг үзэх боломжтой.
  3. Тэрэлжийн байгалийн цогцолбор газар:
    • Улаанбаатар хотоос зүүн тийш 70 км зайд байрлах байгалийн үзэсгэлэнт газар. Хаданд авирах, явган аялал хийхэд тохиромжтой.
  4. Орхоны хөндий:
    • ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн, Монголын түүхэн дурсгалт газар. Орхоны хүрхрээ, эртний хотын туурь зэрэг үзэх зүйлс ихтэй.
Түүхэн дурсгалт газрууд:
  1. Хар Хорум:
    • XIII зууны Монголын нийслэл байсан эртний хот. Эрдэнэ Зуу хийд зэрэг олон түүхэн дурсгалт газар бий.
  2. Өвөрхангай аймгийн Баянзаг:
    • Дэлхийн анхны динозаврын яс олдсон газар. “Галуун цэргийн хошуу” гэж нэрлэгддэг.
Гадаадын жуулчдын сонирхлыг татдаг газрууд:
  1. Төвхөн хийд:
    • Өвөрхангай аймагт байрлах, өндөр уулын оройд байрлах хийд. Буддын шашны түүх, соёлтой танилцах боломжтой.
  2. Хустайн байгалийн цогцолбор газар:
    • Тахь буюу зэрлэг адуу амьдардаг газар. Эндээс тахийг зэрлэг байгальд ажиглах боломжтой.
Тусгай аяллын газар:
  1. Монгол Алтайн нуруу:
    • Монголын баруун хэсэгт байрлах уулын нуруу. Уулын спорт, явган аялал хийхэд тохиромжтой.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу